Сагсан бөмбөг ба Эдийн засаг

#10 Тим Данкан ($130 сая)

Tim-Duncan

1997 оны Драфтын нэгдүгээр эрхийг аль баг авах нь хүн бүхний сонирхолыг татаж байв. Спурс , Бостон , Ванкувер гриззлис багууд сугалааны гол өрсөлдөгчид байсан ба Спурс өмнөх улиралд нь Адмирал-ыг гэмтэлд алдсанаар 20-62 гэсэн амжилт үзүүлээд байсан юм. Сан антонио сугалаанд ялж 1-р эрхийг авахаар болоход Тим тун их баярлаж байсан гэдэг. Хамгийн шилдэг хүчний тоглогчдын нэг Данкан 40 дөхөж байгаа ч гэсэн залуу тоглогч шиг сайн тоглосоор байгаа. Түүнийг энэ жил 5 дахь удаагийн аварга авахын төлөө тоглохыг үгүйсгэхгүй.

#9 Гэри Пэйтон ($130 сая)

Gary-Payton

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод есөн удаа оролцсон авьяаслаг тоглогч Гэри Пэйтон. Тоглохоо больсон ч гэсэн мөнгөө маш сайн өсгөж чадаж байгаа хамгийн шилдэг хамгаалагчдын нэг.

#8 Грант Хилл ($180 сая)

Grant-Hill

Тэрээр NBA-д 17 улирал тоглосон ч насан туршдаа мөрөөдсөн аваргын алдартаа хүрч чадаагүй яваа билээ. Олон удаа гэмтэл авсан нь мөрөөдөлдөө хүрэхэд нь саад болж байсан үе бий. Карьерийнхаа сүүлд Пеоникс Санс багт байхдаа тэрээр Дитройт Пистонс багт байхаасаа шал өөр маш хатуу тоглогчдын нэг болсон байсан. Одоо тэрээр НБА арын албанд тайлбарлагч хийдэг.

#7 Кевин Гарнет ($190 сая)

Бараг 20 жил НБА-д тоглогч байгаа бүх цаг үеийн хамгийн агуу хүчний тоглогчдийн нэг. 25 000 оноо, 10 000 самбар, 5000 дамжуулалт, 1500 хаалт болон 1500 таслалтын босго давсан олон талт тоглолттой түүнийг НБА-гийн түүхэн дэх «шилдэг 50 тоглогчид» багтаадаг ажээ.

#6 Хаким Олажувон ($200 сая)

Hakeem-Olajuwon

Дасгалжуулагч болох мөрөөдлөө биелүүлж чадсанаар 100 сая долларын ашиг олж чадсан “том хүн” тоглогч байхдаа ч өөрийнхөө төлөө тоглодог “том хүн” байсан. Хаким Олажувон нь Африк тивээс төрөн гарч ирсэн цөөн хэдэн агуу тоглогчдын нэг билээ. Тэрээр Нигер улсаас гаралтай бөгөөд NBA-д 1984-2002 он хүртэл Хьюстон Рокетс, Торонто Рэпторс багуудад хүчин зүтгэж байжээ.

#5 Кобе Брайнт ($260 сая)

Кобе 36 настай ч гэсэн НБА-ийн хамгийн үнэтэй тоглогчдын нэг байсаар байна. 18 насандаа “памперстай тамирчин” хэмээн хочлуулан НБА-д орж байсан тэрээр хамгийн баян тоглогчдын нэг болж чадсан.

#4 ЛеБрон Жэймс ($200 сая)

LeBron-James

Леброн саятан болохыг хүсэхгүй байна гэж хэлдэг ч тэрбумтан болохыг хүсдэг байж болох юм. Одоо ч карьерийнх нь оргил үе үргэлжилсээр байна.

#3 Шакил Онил ($350 сая)

Shaquille-O-Neal

Шак бол ямар ч өрсөлдөгчгүй хүчний тоглогч байсан. Биеийн хэмжээ, жингээрээ 4 удаагийн НБА-ийн аварга болж чадсан. Зодог тайлсан ч тэрээр одоо телевизийн од болсон.

#2 Мэжик Жонсон ($500 сая)

Magic-Johnson

Жонсон зөвхөн Лос Анжелес Доджерс багийн эзэн биш. Лос Анжелес хотын эзэн гэхэд болно. 5 удаагийн НБА-ийн аварга зодог тайлсан ч гэсэн Лос Анжелес хотод олон төрлийн бизнесийг амжилттай явуулсаар байна.

#1 Майкл Жордан ($1 тэрбум)

23 jersey зурган илэрцүүд

Бүх цаг үеийн шилдэг тоглогч хэмээгддэг тэрээр бас бүх цаг үеийн хамгийн баян тоглогч. Мөн цорын ганц тэрбумтан сагсан бөмбөгийн тамирчин юм.

Leave a comment